Эрт илрүүлэгт 241 мянган хүн хамрагдаад байна

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 22

Баяр наадмын үеэр эрүүл мэндийн салбараас үзүүлсэн тусламж, үйлчилгээний мэдээлэл болон эрт илрүүлгийн явцын талаар ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө.

Тэрбээр "Баяр наадмын өдрүүдэд 26 хүүхэд мориноос унасан тохиолдол бүртгэгдсэн. Тэднээс тав нь зөөлөн эдийн гэмтэл авсан бол үлдсэн 21 хүүхэд нь гэмтэлгүй байсан" гэлээ. 

Тэгвэл баяр наадмын өдрүүдэд насанд хүрэгчдийн дуудлагад архины шалтгаант дуудлага дийлэнх хувийг эзэлжээ.

Баяр наадмын өдрүүдэд нийт 1674 эх амаржжээ. Түргэн тусламжийн үйлчилгээний 22357 дуудлага хүлээж авсны 551 нь төрөхийнх байсан гэнэ.

Тэгвэл эрт илрүүлэгт өнөөдрийн /2022.07.22/ байдлаар 241 мянган хүн хамрагдаад байгааг ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох хэллээ.

Одоогоор томуу, томуу төст амьсгалын замын өвчлөлийн 49.4 хувийг хүүхэд эзэлж байгаа аж

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top