АНУ Израилд 2.8 тэрбум ам.долларын тэсрэх бөмбөг нийлүүлэхээр төлөвлөж байна

Я.Болор | Zindaa.mn
42 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Израилд нийт 2.8 тэрбум ам.долларын хүнд жинтэй тэсрэх бөмбөг нийлүүлэхээр төлөвлөж байна гэж “The Washington Post” сонинд эх сурвалж дурдан бичжээ.

Тус сонины эх сурвалжийн мэдээллээр, Израилд нийт 20 мянган МК-84 бөмбөг, 20 мянган BLU-117 бөмбөг, мөн тооны BLU-109 бөмбөг худалдахаар ярьж байгаа аж.

Гэрээг АНУ-ын зэвсэглэлийг гаднын улс орнуудад зээл, тусламжаар нийлүүлдэг “Foreign Military Financing” механизмын шугамаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Доналд Трамп 2025 оны нэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг хүлээн авсны дараа Израилд 900 гаруй кг жинтэй тэсрэх бөмбөг нийлүүлэх хоригийг цуцалсан билээ. Жо Байдены засаг захиргаа ийм төрлийн зэвсэглэлийг Газын зурваст хэрэглэж, энгийн ард иргэд олноор үрэгдэхэд хүргэж болзошгүй хэмээн болгоомжилж, тэрхүү хоригийг тавьж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top