АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп Батлан хамгаалахын сайдад “Fox News” сувгийн хөтлөгч, ахмад дайчин Пит Хегсетийн нэрийг дэвшүүлжээ.
“Пит бүх насаараа дайчин байсан. Тэр хатуу үзэл баримтлалтай, ухаалаг, Америкт чин сэтгэлээсээ итгэдэг” гэж Трамп мэдэгдэлдээ онцолсон байна. Түүний үзэж буйгаар, Пит Хегсеттэй АНУ-ын арми “дахин агуу болно”.
Пит Хегсет /44 настай/ АНУ-ын Үндэсний гвардийн ахмад дайчин, Афганистан, Ирак, Гуантанамод үүрэг гүйцэтгэж байжээ. 2014 оноос хойш Fox News сувагт ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )