Монголын баг ML:BB төрөлд Камбожийг буулган авлаа

О.Должин | Zindaa.mn
36 минутын өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмын ML (Mobile Legends: Bang Bang) төрлийн тэмцээн үргэлжилж байна.

Монгол Улсыг төлөөлөн оролцож буй ESport-ын шигшээ баг D хэсэгт Камбожийн багтай тоглож, өрсөлдөгчөө 2:0 харьцаагаар буулган авлаа.

Тус төрөлд нийт 11 улсын баг өрсөлдөж байгаа бөгөөд Камбожийн баг нь ML:BB-ийн хүчтэй бүсүүдийн нэг болох Зүүн Өмнөд Азийн сонгон шалгаруулалтад Филиппин, Мьянмар, Малайз зэрэг улсуудыг хожиж, хоёрдугаар байраар шалгарсан баг юм.

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд Mobile Legends: Bang Bang төрөл анх удаа багтаж байгаа бөгөөд тэмцээн есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 1-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Монгол Улсаа төлөөлөн Азийн наадамд өрсөлдөж буй шигшээ багийн тамирчдадаа амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top