ТУН УДАХГҮЙ | Монголд анх удаа тансаг ангиллын бүрэн цахилгаан жийп NIO ES9

Э.Тэргэл | Zindaa.mn
54 минутын өмнө

Монголд анх удаа цахилгаан автомашин үйлдвэрлэгч NIO брэндийн шинээр гаргасан тансаг ангиллын бүрэн цахилгаан жийп (SUV) загвар NIO ES9  тун удахгүй “ECO CAR CENTER”-ийн шоурүүмд ирнэ.

“Эко авто тээвэртэй Монгол” алсын хараатай ажилладаг "Eco Car Center" нь Улаанбаатар хотод нэг дор 120 хүртэлх автомашины багтаамж бүхий 4000м²  талбайтай Монголын хамгийн том цахилгаан автомашины (EV) шоурүүмийг 6-р сард нээсэн. Тиймдээ ч энэ удаад NIO брэндийн 3 өөр төрлийн загварын  ES6, ES8, ES9 машинуудыг анх удаа олон нийтэд танилцуулах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

-9 жилийн туршлага, 5,000+ автомашин-

"Eco Car Center" нь 2017 оноос хойш дотоодын зах зээлд Япон улсаас  Toyota, Honda, Nissan  БНХАУ-с  BYD, Dongfeng, Zeekr 9X, Xiaomi-YU зэрэг брэндийн автомашин импортолж, өдгөө 21 аймагт гэрээт борлуулалтын сүлжээг үүсгэн ажиллаж буй туршлагатай компани юм. 

Өнгөрсөн 9 жилийн хугацаанд тус компани 5,000 гаруй автомашин борлуулсны 500 гаруй буюу 10% орчмыг EV бүрдүүлж байна.

-Орчин үеийн шоурүүм ийм байдаг-

Саяхан ашиглалтад орсон “ Eco Car Center” -н шоурүүмийн гол давуу тал нь автомашины худалдаанаас гадна засвар үйлчилгээ, 24 цагийн бүрэн автомат угаалга, цахилгаан автомашины түргэн цэнэглэх станцыг нийт 6,500 м² талбайтай 4 давхар бүхий байгууламжид нэг дор төвлөрүүлснээрээ онцлогтой.   Энэ нь ч "Ирээдүйг өнөөдөр жолоод" хэмээх алсын харааг зорилт болгон тавьсан тус компанийн EV экосистем угсрах төлөвлөгөөний нэгээхэн хэсэг юм.

Автомашин худалдан авахаар сонирхож байгаа бол тэдний шоурүүм дээр очоод   цахилгаан болон хосолсон хөдөлгүүртэй, BYD Leopard, Sealion, Seal, ZEEKR 9, Nio  гэхчлэн сонирхсон  автомашинуудаа шууд үзэж, туршилтын жолоодлого хийхээс гадна өөрийн сонгосон Борлуулалтын дараах сервис үйлчилгээгээ хүлээнгээ кофе шоп болон ресторанд тухлах боломжтой. 

Түүнчлэн   Zeekr 9X, Xiaomi- YU7, Leopard 8 загварын хамгийн сүүлийн үеийн тансаг зэрэглэлийн  машинуудыг захиалан авах боломжийг бүрдүүлжээ. 

Уян хатан төлбөрийн нөхцөл: Туршиж үзээд сонголтоо хийсэн бол "Eco Car Center" хэрэглэгчдэдээ бүх банк болон ББСБ-аар дамжуулан хугацаа урт, хамгийн бага хүүтэй буюу 1.3%-1.75% ногоон зээлээр  машинаа өөрийн болгох боломжийг олгож байгааг дуулгахад таатай байна.

-EV Монголд хэр тохиромжтой вэ-

Монголын өвөлд тохирсон цахилгаан болон бензин хосолсон PHEV загварууд улам л сайжирсаар. PHEV-н хувьд бүрэн цахилгаанаар 100-210 км, хосолсон горимоор 1,000-1,170 км туулах чадвартай нь  болсон байгаа нь томоохон давуу тал юм. 

Үүнээс гадна Засгийн газрын улс даяар 500 EV цэнэглэгч станцын сүлжээ байгуулах санаачилга амжилттай хэрэгжиж эхэлсэн  явдал нь  5 жилийн дараа бид EV- ногоон дугаартай машинаа унаад орон нутагруу чөлөөтэй зорчих, аялах боломжууд тун ойртсоор буйг илтгэнэ.

Ингээд тун удахгүй нээлтээ хийх тансаг зэрэглэлийн NIO брэндийн  авто машинуудтай танилцахыг урьж байна.

Шоурүүмийн хаягтай ЭНД дарж танилцаарай
 Борлуулалтын албатай холбогдох бол 7577-2020

Эх сурвалж: Эко Кар Центр ХХК

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.166.196)  31 минутын өмнө

Энэ NIO гээд байгаа бас л нэг хятад бренд байх даа бодоход, ядахдаа тэр NIO ES9-ийнхээ тэехникийн үзүүлэлтийг нийтэлчихгүй, худлаа хоосон рекламаар тархи угаах гээд байх

0  |  0
Top