Б.Номин-Эрдэнэ Азийн наадмын чөлөөт бөхийн шүүгчээр ажиллаж байна

О.Должин | Zindaa.mn
58 минутын өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмын чөлөөт бөхийн тэмцээнд Монголоос хоёр шүүгч томилогдон ажиллаж байгаагийн нэг нь олимпын зэрэглэлийн шүүгч Б.Номин-Эрдэнэ юм.

Тэрбээр өмнө нь “Гуанжоу-2010” Азийн наадамд чөлөөт бөхийн тамирчны хувиар оролцож байсан бөгөөд өдгөө шүүгчийн хувиар Азийн наадамд ажиллаж байна.

Б.Номин-Эрдэнэ нь 2023, 2024 онд Ахмадын ДАШТ, 2025 онд “Poland Open” олон улсын тэмцээн, “Бахрейн-2025” Азийн залуучуудын наадамд, мөн энэ онд U17 насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд шүүгчээр ажилласан туршлагатай.

Энэ удаагийн Азийн наадмын чөлөөт бөхийн барилдааныг олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас мөн дэнслэн ажиллаж байна.

Ийнхүү Монголын хоёр олимпын зэрэглэлийн шүүгч тивийн спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээнд ажиллаж байна.

Гэрэл зургийг: МЧБХ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top