Хонь
Том төлөвлөгөө, санаатай хүн таны анхаарлыг татна. Харин хөрөнгө оруулахаасаа өмнө түүний найдвартай эсэхийг шалгаарай. Хүчин чармайлтыг нь зүй ёсоор үнэлнэ.
Үхэр
Итгэл найдвар танаас салахгүй. Урьдын хөрөнгө оруулалтын ачаар орлого нь нэмэгдэнэ. Нийгмийн идэвхи сайжирна. Гэнэтийн мэдээ дуулна. Гээр бүлийн амьдрал нь баяр хөөр, аз жаргалаар дүүрнэ.
Ихэр
Хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг судлахдаа зөвхөн найдвартай эсэхийг нь сайтар шалгасны эцэст шийдвэр гаргаарай. Хуучин харилцаа холбоогоо сэргээхэд тохиромжтой.
Мэлхий
Найз нөхөр нь таны нээлттэй байдал, тэвчээрийг нь шалгана. Үнэт зүйлсээсээ ухралгүй, шийдвэрийг бодон байж гаргаарай. Бусдыг ажиглангаа шинэ хэрэгтэй дадалтай болж, өөртөө итгэх итгэлээ бэхжүүлнэ.
Арслан
Хуучин анд нөхөр нь бизнесийн ашиг нэмэгдүүлэх талаар зөвлөгөө өгнө. Хайртай хүндээ юу хийхийг нь бүү заа. Маргаан үүснэ. Ажил дээр нь бүх зүйл бүтэмжтэй байна.
Охин
Маш идэвхтэй, самбаатай байна. Таны шийдэмжгий, итгэлтэй байдал өөрийгөө илүү сайн илэрхийлэхэд тус болно. Хайртай хүн нь хүнд үед дэмжихгүй урмыг нь хугална.
Жинлүүр
Их хэмжээний мөнгө орж ирэх ба таны сэтгэл санаа тайвширна. Бусдын дутагдлыг хайдаг таны занг орй дотнынхон нь шүүмжилнэ. Энэ зангаасаа салсан нь дээр.
Хилэнц
Хүндрэл бэрхшээлтэй нүүр тулах тул сэтгэл санааны хувьд бэлтгэлтэй бай. Уур хилэнгээ хянаарай. Ойр дотнын хүмүүсээ гомдоохгүйн тулд хэлэх үгээ бодоорой. Ажил дээрээ авьяасаа бүрэн дүүрэн гаргана.
Нум
Инээмсэглэл бол асуудлыг шийдэх шилдэг арга. Хувийн амьдралд нь итгэл найдвар гарч ирнэ. Ач холбогдолгүй болсон зүйлд цагаа үрэх хэрэггүй.
Матар
Өөдрөг сэтгэл санаа эрч хүч, итгэл өгнө. Үдээс хойш санхүүгийн байдал нь сайжирна. Таныг болон гэр бүлийг нь баярлуулах сайн мэдээ дуулна. Тэвчээрийнхээ ачаар зорилгодоо хүрнэ.
Хумх
Гэнэтийн эх үүсвэрээс орлого орж ирснээр санхүүгийн асуудлаа шийднэ. Шаардлага гарвал найз нөхөд нь танд туслахад бэлэн. Ажил дээрээ илүү үг хэлэх хэрэггүй. Таагүй байдалд орно.
Загас
Хөрөнгө оруулалт ашигтай байх талтай. Гэхдээ мэргэжлийн зөвлөгөө авахад гэмгүй. Маркетингийн салбарт ажиллах хүсэл нь биелнэ. Өнгөрснөөс ирсэн хүн холбогдож, үдшийг таатай өнгөрүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )