.png)
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаны ахлах сэтгэл зүйч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Сувданчимэг Мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисын талаар мэдээллэв.
Тэрбээр, "2010 онд Монгол улс дамжин өнгөрөгч орон байсан болбол 2014 оноос хойш хэрэглэгч орон болсон байгаа. Мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисын гэмт хэргийн тоо нь жил ирэх тусам ихсэх хандлагатай байна.
Манай улсад синтетик төрлийн бодис болон зэрлэг олсны ургамлуудыг түгээмэл хэрэглэж байгаа. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хэрэглэгчдийн 80 орчим хувийг 15-аас 35 насны хүүхэд, залуучууд эзэлж байна.
Үүнээс өсвөр насныхан буюу оюутан залуучуудын дунд тухайн зүйлийг сонирхох, ашиг хонжоо олох сэдлээр ч юм уу хэрэглэх тохиолдлууд цөөнгүй бүртгэгдээд байна.
Манай байгууллага нь Монгол улсын Засгийн газрын 2025 оны 9 сарын 10-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор Хар тамхитай тэмцэх алба болон өргөжсөн.
Гаалийн ерөнхий газар болон Хил хамгаалах газартайгаа хамтраад улсын хилээр нэвтрүүлж байгаа гэмт хэргийн сувгийг хаах, мөн Тагнуулын ерөнхий газартай хамтран үндэсний хэмжээн үйлдэгдэж байгаа том том бүлэг этгээдүүдийг илрүүлэх, Эрүүл мэндийн яам болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтраад энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, соён гэгээрүүлэх ажлуудыг тус тус зохион байгуулаад явж байна.
Улсын хилээр нэвтэрч орж ирэх тохиолдол цөөнгүй байгаа. Үүнд карго илгээмж иргэд өөрсдөө ачаа тээшиндээ нууж далдлах аргаар орж ирэх тохиолдлууд цөөнгүй бүртгэгдэж байгаа. Хамгийн сүүлийн жишээг дурдах юм болбол 4,2 кг синтетик төрлийн нийт 38 мянган хүн нэг удаа хэрэглэх хүн тун бодисыг хэрэглэгчдэд хүрэхээс нь өмнө илрүүлсэн." гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )