Зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг АНХААРУУЛЖ байна

Я.Болор | Zindaa.mn
53 минутын өмнө

 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:

Өнөө шөнө (2026.09.29-30) Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн сумдын нутаг, 30-нд Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

Иймд, иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагаж, хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэнэ үү!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top