“Айчи-Нагояа 2026” Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Монголын тамирчин, ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа.
Тэрбээр торгуулийн тойрогт Казахстаны бөх, ДАШТ-ий дөрвөн мөнгө, нэг хүрэл медальт, Азийн дөрвөн удаагийн аварга Жамила Бакбергеноваг 6:0 харьцаатай ялж, хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхээ авлаа.
Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Азийн хошой аварга БНХАУ-ын бөх Лун Жиатай барилдана.

Сэтгэгдэл ( 0 )