Ирэх оны төсвийн төсөлд тусгаснаар Засгийн газрын өрийн үлдэгдэл 2027 онд 56.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 11 их наядаар нэмэгдэхээр тооцоолжээ. Энэ нь ДНБ-ний 49.6 хувьтай тэнцэх үзүүлэлт юм.
Ирэх онд мега төслүүдээс бусад гадаад зээлийн ашиглалт 1.4 их наяд төгрөг, Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаа хоёр их наяд төгрөг, орон нутгийн үнэт цаас нэмж гаргах хэмжээ 600 тэрбум төгрөг байхаар төлөвлөж буй. Засгийн газар ирэх онд нийт санхүүжилтийн хэрэгцээний 40 гаруй хувийг дотоод үнэт цаасны эх үүсвэрээр санхүүжүүлж, төсвийн алдагдлыг нөхнө гэж тооцосон. Энэ нь тухайлбал, Өмнөговь аймгаас Даланзадгадын 50 МВт-ын ДЦС төсөлд 300 тэрбум төгрөг, Дулааны V цахилгаан станцын төслийг санхүүжүүлэхэд 300 тэрбум төгрөгийг үнэт цаас хэлбэрээр гаргана. Үүнээс гадна эрчим хүчний тулгамдсан дэд бүтцийг шийдвэрлэхэд 1.1 тэрбум ам.доллар хүртэлх өрийн баталгаа гаргахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )