Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монгол Улсын 2026 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө нэмэгдүүлж 6.3% болголоо. Ингэснээр өмнөх төсөөллөөс 0.8% өсгөж байгаа юм. Харин ирэх 2027 оны төсөөллийг 5.5% болно гэж дүгнэжээ.
Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний хагас жилд өмнөх оныхоос 7.7% өсөхөд уул уурхайн олборлолт, экспортын өсөлт голлох нөлөө үзүүлжээ. Ялангуяа нүүрсний олборлолт 52.4%, зэсийн олборлолт 20% нэмэгдсэн юм. Чухам үүний нөлөөгөөр гадаад худалдааны ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад даруй дөрөв дахин нэмэгдээд байна.
ЕСБХБ олон улсын бусад санхүүгийн байгууллагуудтай адилаар энэ их өсөлт өрхийн үүдээр ороогүй гэж дүгнэсэн. Монголын өрхийн хэрэглээ ердөө 0.5% өссөн агаад хүнс, мах, эрчим хүчний үнйн өсөлтөөр үүдэн инфяцын өсөлт эрчимжсэн аж. Түүнээс гадна хөрөнгийн зардал нэмэгдсэнээр төсвийн алдагдал оны эхний долоон сарын байдлаар ДНБ-ний 2.5%-д хүрээд байна.
ЕСБХБ-ны дүгнэснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд эрчим хүчний үнийн өсөлт, БНХАУ-ын эрэлт сулрах, ОХУ-ын нийлүүлэлтээс үүдсэн шатахууны хомстол сөргөөр нөлөөлнө гэж үзжээ.

Сэтгэгдэл ( 0 )