Засгийн газраас өргөн бариад буй 2027 оны төсвийн төсөлд уул уурхайн салбараас нийт 10.9 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээр тооцжээ. Энэ нь ДНБ-ний 9.5%-г бүрдүүлэхээр байна. Зарлага нь талийж томорсон энэ төсөв дотоодын нийт бүтээгдэхүүнийг нийт 10.9 их наяд төгрөгт хүргэхээр төлөвлөж буй.
Тооцооллоор бол уул уурхайн салбарын өсөлт тэр дундаа Оюутолгойн зэсийн олборлолт, баяжмал дахь цэвэр зэсийн агуулга нэмэгдэхээс гадна нүүрс, төмрийн хүдэр, алтны олборолт өсөж уул уурхайн салбарын өсөлт 4.1% орчимд байна. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр нүүрс болон зэсийн ханш хэлбэлзэлтэй, гэхдээ өсөлт талдаа байгаа ч дундаж орлоготой улс орнууд боловсруулах үйлдвэрийн баазаа тэлж, экспортын олон сувагтай болохыг олон улсын байгууллагууд анхааруулсаар байна. Цаашид гадаад талаас шалтгаалсан эрсдэл өндөр байгаа учраас төсөв, мөнгөний бодлогоо анхаарахыг ОУВС зөвлөмждөө тусгасан билээ.
Шүүмжлэл дагуулаад буй 2027 оны төсвийн төсөлд орлого, зарлагын дүнг өмнөх онуудаас огцом тэлж 41.3-46.6 их наяд төгрөгт хүргэх нь эрсдэлтэйг эдийн засагчид ч, мэргэжилтнүүд ч үзэж буй. Ялангуяа энэ байдлаараа батлагдвал инфляц 1.6 орчим хувиар нэмэгдэхээр байгааг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс анхааруулаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )