Он гарснаас хойш эхний есөн сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн алдагдал 1.6 их наяд төгрөгт хүрчээ. Алдагдал ийнхүү 11.3% өсөхөд зарлага, цэвэр зээлийн хэмжээ 24.6 их наяд төгрөгт хүрсэн нь нөлөөлсөн байна. Харин өмнөх сартай харьцуулахад 600 тэрбум төгрөгөөр буурсан. Гэвч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 300 тэрбум төгрөгөөр өндөр байгаа аж.
Төсвийн зарлагыг харвал бараа үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеэс 12.4%, хөрөнгийн зардал 17.5%, урсгал шилжүүлэг 9.4% тус, тус өсжээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг баталсан. Тодотголоор нэгдсэн төсвийн зардлыг 33.9 их наяд төгрөг байхаар баталж, өмнөх батлагдсан дүнгээс 971.5 тэрбум төгрөгөөр нэмлээ. Түүнчлэннэгдсэн төсвийн алдагдлыг хоёр их наяд төгрөг байхаар тооцсон. Төсвийн алдагдлын хоёр их наяд төгрөгийн 1.8 их наяд төгрөгийг Засгийн газрын үнэт цаасаар, 779.2 тэрбум төгрөгийг гадаадаас зээл авч нөхөхөөр эцэслэн баталсан юм.

Сэтгэгдэл ( 0 )