Он гарснаас хойш эхний долоон сарын байдлаар төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрсэн тухай ҮСХ-ноос мэдээллээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад даруй 69.8% өссөн үзүүлэлт юм.
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 17.3 их наяд төгрөгт хүрсэн бол зарлага нь 2.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Улсын төсвийн хөрөнгийн зардал 32% өссөн бол урсгал шилжүүлэг болон бараа үйлчилгээний зардал 8-18% өсжээ.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголыг 2027 оны төсвийн төсөлтэйхамт өргөн мэдүүлэхээр болоод буй. Хуулийн дагуу есдүгээр сарын 15-нд УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ. Төсвийн тодотголоор зарлагыг багадаа нэг их наяд төгрөгөөр бууруулах шардлагатай. Үүнийг Сангийн яам мэдэгдсэн. Ингэснээр төсвийн алдагдлыг батлагдсан хэмжээнд буюу нэг их наяд төгрөгт барих тооцоолол гаргажээ.
Ташрамд сануулахад Монгол Улс 2026 онд төсвийн нийт зардлын хэмжээг 22.8 их наяд төгрөг байхаар тусгасан юм. Нийт зардлын дийлэнх хэсгийг өдөр тутмын үйл ажиллагаа болон цалин, урсгал шилжүүлэг зэрэг урсгал зардал эзэлж, тодорхой хувийг хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зардал бүрдүүлэхээр тооцсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )