ТӨСӨВ | Улсын төсвийн АЛДАГДАЛ 425.1 тэрбум төгрөгт хүрлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Улсын төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны нэгдүгээр сарын байдлаар 2.1 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 425.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Ийнхүү алдагдалтай гарахад онцгой албан татвар болон АМНАТ, гадаад үйл ажиллагааны орлого буурсан нь голчлон нөлөөлсөн байна. Ялангуяа онцгой албан татварын орлого 56.9 тэрбум төгрөг буюу 50%, АМНАТ 68.6 тэрбум төгрөг буюу 71.8% буурсан юм.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.8 их наяд төгрөгт хүрсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top