УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Төсвийн төсөлд дараах хэд, хэдэн зүйлсийг тусгасан байна. Үүнд:
Ингэснээр нэгдсэн төсвийн зардал 969.1 тэрбум төгөргөө нэмэгдсэн юм. Харин урсгал зардал 990.1 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 361.1 төгрөгөөр бууруулж баталлаа. Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэхэд хөрөнгө зарцуулсан учраас шинэ тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 50%, зам тээврийн салбарын төслүүл, Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж зардлыг бууруулжээ. Монгол Улсын 2026 оны тэнцвэржүүлсэн орлогыг 31.9 их наяд төгрөг буюу ДНБ-ний 32.2%, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг 1.05 их наяд төгрөг буюу ДНБ-ний 1.0 хувьтай тэнцүү байхаар тооцсон байна.
Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ удаагийн төсвийг нухацтай хэлэлцэж чадаагүй гэж зарим улстөрчид үзэж байгаа. Мөн түүнчлэн эдийн засагчид энэ удаагийн төсвийг УИХ-аар хэлэлцэн баталсан ч богино хугацаанд тодотгож магадгүй гэж үзэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )