ТӨСӨВ | Улсын төсвийн АЛДАГДАЛ 1.4 их наяд төгрөгт хүрлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан тухай Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ. Нийт зарлага, цэвэр зээл 7.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.9% өссөн байна.

Ийнхүү өсөхөд бараа үйлчилгээний зардал нэмэгдэж 338 тэрбум төгрөг, урсгал шилжүүлэг 213 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 498 тэрбум төгрөгөөр өссөн нь голчлон нөлөөлжээ. Түүнчлэн татварын зарим орлого буурсан нь ч нөлөөлсөн байна. Тухайлбал орлогын албан татварын орлого 343 тэрбум төгрөг, онцгой албан татварын оролого 93 тэрбум төгрөгөөр буурчээ.

Хэдий тийм боловч урьдчилсан гүйцэтгэлээр татварын нийт орлого 5.9 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс даруй 75 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top