Он гарснаас хойш эхний есөн сарын байдлаар Монгол Улс 33.9 мянган тонн шатдаг хий импортолжээ. Нийт импортын 98%-г ОХУ эзэлж байгаа бөгөөд Өмнөд Солонгос 2%, БНХАУ 1%-г бүрдүүлж байна.
Төрлөөр нь авч үзвэл шингэрүүлийн нефтийн хий үнэмлэхүй их буюу 97%-г эзэлжээ. Харин изобутан хий 2%, шингэрүүлсэн байгалийн хий 1% бүрдүүлж байна. Нийт импортолсон хийн 55% нь ахуйн хэрэгцээнд, 45% нь авто хийн зориулалттай байгаа аж.
Ташрамд дурдахд одоогоос 10 жилийн өмнө 2026 онд 30.5 мянган тонн шатдаг хий импортолж байсан бол 2024 онд 44.4 мянган тоннд хүрч дээд амжилт тогтоож байлаа. Харин Орос-Украины дайны нөхцөл байдлаас шалтгаалан буурсаар одоогийн түвшинд очжээ.

Сэтгэгдэл ( 0 )