FITCH | Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
58 минутын өмнө

Олон улсын санхүүгийн “Fitch Ratings” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “В+” түвшинд, төлөвийг “тогтвортой” хэвээр үлдээлээ. Гэсэн ч Монгол Улсад учирч болох эрсдлийг дүгнэхдээ гадаад санхүүжилт болон түүхий эдийн экспортын хэт хамааралтай байдал гэж дүгнэжээ.

Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн энэ оны өсөлтийн төсөөллийг 5.6, дунд хугацааны өсөлтийг 5.5% орчим байхаар тооцсон байна. Өсөлтийг ийнхүү өөдрөг тооцохдоо Оюутолгойн гүний уурхайн олборлолт, зэс, алтны экспорт болон дэд бүтцийн хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө гэж үзжээ.

Монголбанк инфляцыг ойрын хугацаанд бууж, эргэн хэвийн түвшинд очно гэж тооцсон ч “Fitch Ratings” агентлаг энэ оны дундаж инфляцыг 10 буюу Монголбанкны зорилтот түвшнээс өндөр байна гэж таамаглажээ.

Тус байгууллагын зүгээс Монгол Улсын үнэлгээг ахиулах боломж байсан. Гэвч Монгол Улсын цэвэр гадаад өр 2025 оны эцэст ДНБ-ний 112% байгаа нь “В” ангиллын орнуудын голч дүнгээс зургаа дахин өндөр үзүүлэлт юм. Ашигт малтмалын экспорт нийт гадаад орлогын 90%-г дангаараа бүрдүүрж, бараг бүхэлдээ БНХАУ руу экспортлогдож байгаа нь хангалтгүй үзүүлэлт аж. Хэдийгээр гадаад валютын улсын нөөц түүхэндээ анх удаа найман тэрбум ам.доллар давсан ч импортын дөрвөн сарын төлбөрийг бүрэн хангаж чадахгүй гэж олон улсын санхүүгийн байгууллага үзжээ.

Ташрамд дурдахад “Тогтвортой” төлөв нь эрсдэл арилсан гэсэн үг биш. Харин одоогийн давуу болон сул талууд тэнцсэнийг илэрхийлэх аж.

Монгол Улсын тухайд олон жилийн зогсонги байдлын эцэст 2024 оноос эхлэн үнэлгээний гол гурван агентлагт зээлжих зэрэглэлээ ахиулаад байгаа. Тухайлбал 2025 оны аравдугаларс ард “Moody’s” агентлаг “В2”-оос “В1” рүү шат ахиулсан бол, “S&P Global” “В+”-ээс “ВВ-“ болгож ахиулсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top