ДОХИО | Монголбанк мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монголбанк төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлдөө ирэх онд мөнгөний мөнгөний хатуу бодлого үргэлжлүүлэхээр тусгажээ. Тухайлбал мөнгөний болон макро зохистой бодлогын хүрээнд инфляцыг дунд хугацаанд таван хувь, дээш, доошоо хоёр нэгж хувийн хэлбэлзэлтэй байх зорилтоо үргэлжлүүлэхээр болоод байна.

Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл жирийн иргэдэд зээл авахад хүнд болно гэсэн үг. Арилжааны банкнуудын төв банкнаас болон хоорондоо татах мөнгөн эх үүсвэрийн үнэ өснө. Тэгэхээр иргэдийн авдаг ипотекийн зээл, цалингийн зээл, хэрэглээний авто машины зээлийн хүү өснө гэсэн үг. Банкнууд зээл олгох шалгуураа чангаруулдаг тул шинээр зээл авах боломж тэр хэрээр хумигдана гэсэн үг. Эдийн засгийн онолоор иргэд зарцуулахаас илүү хадгална. Тэгснээр хадгаламжийн хүү өсдөг жамтай. Хадгаламж нэмэгдэх учраас зах зээл дээрх бэлэн мөнгөний эргэлт багасна. Иргэд том дүнтэй худалдан авалт хийхээ түр азнана.

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж бодлогын хүүг 12.5% хэвээр үлдээсэн. Энэ нь мөнгөний хатуу бодлого баримталж буйн илрэл. Чухам яагаад бодлогын хүүг өсгөөд байна вэ гэвэл бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хазаарлахад оршиж байгаа. Зах зээлд эрэлт байхгүй учраас өргөн хэрэглээний барааны үнэ аажимдаа тогтворжиж, иргэдийн худалдан авалт эргээд нэмэгдэх тооцоотой байдаг аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top