Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын нэгдсэн төсвийн алдагдал оны эхний найман сарын гүйцэтгэлээр 2.2 их наяд төгрөгт хүрчээ. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 20.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11% нэмэгдсэн бол нийт зарлага нь 22.2 их наяд төгрөг болжээ. Зарлагыг өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгөргөөр өссөн байна. Ийнхүү зарлага өсөх болсон нь бараа үйлчилгээний зардал, хөрөнгийн зардал, урсгал шилжүүлэг өссөн нь нөлөөлжээ. Нийт зардлын 38.8% урсгал шилжүүлэг, 33.9% нь үйлчилгээний зардал эзэлсэн байна.
Одоогоор УИХ 2026 оны төсвийн тодотголыг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлээд буй. Засгийн газрын зүгээс төсвийн тодотголыг нийлүүлэлтийн гаралтай инфляцын өсөлтийг сааруулах, бага орлоготой иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахыг зорьсон гэж зөвтгөж буй. Гэсэн ч Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон эдийн засагчид урсгал зардал хэт их нэмэгдвэл инфляцыг өдөөж, эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж дүгнэж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )