Санхүүгийн шинжилгээний алдарт “Fitch Ratings” байгууллага Монгол Улсын гадаад валютын нөөц хангалтгүй байгааг дүгнэлтдээ тусгажээ. Дүгнэлтэд дурдсанаар Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдсэн ч гэлээ түүхий эд экспортлогч орны хувьд хүрэлцээ нь дунд түвшинд байгааг тодотгосон байна. Мөн 2025 оны эцэст цэвэр гадаад өр ДНБ-ний 110 хувьтай тэнцсэн нь анхаарал хандуулах үзүүлэлт ажээ.
Уул уурхайн салбарын өсөлтөөс шалтгаалан гадаад зах зээлд нийлүүлэлдэг гол түхий эдийн эрэлт, экспортын хэмжээ түүхэн дээд түвшиндээ хүрсэн гэдгийг тайланд тусгажээ. Монгол Улсын тухайд чухам энэ өсөлт нь эдийн засгий шокийг тэсвэрлэх боломж бүрдүүлсэн гэдгийг ч онцолсон байна. Гэсэн хэдий ч мөчлөг дагасан хэт тэлэлтийн бодлогоо өөрчилж чадах эсэх нь хамгаас чухал аж.
“Fitch Ratings” байгууллагын шинжээчид Монгол Улсын төсвйин бодлого мөчлөг дагасан тэлэх бодлого ажиглагдаж байгааг анхааруулсан. Өөрөөрөөл хэлбэл 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын сонгуулийн мөчлөг төсвийн салхилга батыг сахихад ихээхэн сорилт болохыг онцлон тэмдэглэжээ.

Сэтгэгдэл ( 0 )