Монголын бөхчүүд өнөөдөр дэвжээнд гарна

О.Должин | Zindaa.mn
35 минутын өмнө

“Айчи-Нагояа-2026” Азийн XX наадмын чөлөөт болон сонгомол бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ.

Сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 67 кг-ын жинд Н.Ганбаяр эхний барилдаанаа Индонезийн Алиансян Мухаммедтэй хийнэ. Харин 87 кг-ын жинд ОУХМ Г.Төрболд Тажикстаны Султонзодатай, 130 кг-ын жинд Б.Намбардагва БНХАУ-ын бөх Мэн Лин Зэтэй тус тус учраа таарлаа. Мэн Лин Зэ нь “Парис-2024” зуны олимпын наадмын хүрэл, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгөн медальт тамирчин юм.

Харин чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд ОУХМ Э.Дэлгэрмаа Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөнө. Тэрбээр “Белград-2023” ДАШТ-ий мөнгөн медаль, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медаль хүртэж байсан бөгөөд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс таван хүрэл, нэг мөнгөн медальтай.

Э.Дэлгэрмаа эхний тойрогт гоц мөргөх бөгөөд дараагийн барилдаандаа эзэн орны бөх, ДАШТ-ий хошой аварга Иши Ами болон Казахстаны бөх, дэлхийн аваргын гурван мөнгө, нэг хүрэл медальт Жамила Бакбергенова нарын ялсантай барилдана.

Чөлөөт бөхийн тэмцээн есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 3-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Монголын чөлөөт бөхийн баг

Эрэгтэй:

  • 57 кг — М.Даваабанди

  • 65 кг — А.Анх-Эрдэнэ

  • 74 кг — Т.Тулга

  • 86 кг — О.Сүлдхүү

  • 97 кг — Г.Ганхуяг

  • 125 кг — Б.Намбардагва

Эмэгтэй:

  • 50 кг — Б.Мөнхнар

  • 53 кг — Б.Отгонтуяа

  • 57 кг — Б.Хулан

  • 62 кг — Т.Алтжин

  • 68 кг — Э.Дэлгэрмаа

  • 76 кг — Э.Даваанасан

Сонгомол бөх:

  • 60 кг — М.Даваабанди

  • 67 кг — Н.Ганбаяр

  • 77 кг — Т.Боргил

  • 87 кг — Г.Төрболд

  • 97 кг — Г.Ганхуяг

  • 130 кг — Б.Намбардагва

Монголын багийг МҮЧБХ-ны Ерөнхий менежер Б.Энхбаяр тэргүүлж, эрэгтэй багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Г.Амархүү, эмэгтэй багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, сонгомол бөхийн шигшээ багийн дасгалжуулагч С.Мөнхсүх, эмч С.Даваасүрэн нар ажиллаж байна.

Гэрэл зургийг: МҮОХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top