Б.Сэр-Од, Г.Бат-Эрдэнэ нар 5000 метрийн зайд уралдлаа

О.Должин | Zindaa.mn
45 минутын өмнө

“Айчи-Нагоя 2026” Азийн наадмын хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 5000 метрийн уралдаанд Монгол Улсын Гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од, Гансүхийн Бат-Эрдэнэ нар хурд сорилоо.

Тус уралдаанд нийт 18 тамирчин өрсөлдсөнөөс Б.Сэр-Од 14 минут 53.41 секундын амжилтаар 15 дугаар байр, Г.Бат-Эрдэнэ 14 минут 45.74 секундын амжилтаар 13 дугаар байр эзэллээ.

5000 метрийн төрөлд Эфиоп гаралтай, Бахрейны тамирчин Бирхану Балью түрүүлж, Азийн наадмын сүүлийн хоёр удаагийн тэмцээнд 5000 болон 10,000 метрийн зайд дараалан аваргалсан амжилтаа үргэлжлүүлэв.

Харин Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од 2010 оны Гуанжоугийн Азийн наадмаас эхлэн ийнхүү тав дахь Азийн наадамдаа оролцож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top