АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өмнөх төрийн тэргүүн Жо Байдены засаг захиргааны үед ажиллаж байсан холбооны улсын бүх прокурорыг ажлаас халах үүргийг Хууль зүйн яамандаа өгсөн тухайгаа Truth Social нийгмийн сүлжээнд бичжээ.
“Сүүлийн дөрвөн жилд АНУ-ын Хууль зүйн яам урьд өмнө хэзээ ч байгаагүй хэмжээнд улстөржсөн. Иймд Байдены үед ажиллаж байсан холбооны улсын бүх прокурорыг ажлаас халах үүргийг би өгсөн” гэж тэр тэмдэглэсэн байна.
“Хууль зүйн яаманд нэн даруй эмх журам тогтоож, энэ байгууллагад итгэх иргэдийн итгэлийг сэргээх шаардлагатай. “Америкийн алтан зуунд” шүүхийн шударга тогтолцоо байх ёстой. Үүнийг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэлнэ” гэж Трамп онцолжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Манай ерөнхийлөгч илжигдоржийн үед ажиллаж байсан бүх прокурор, шүүгчдийг халж чаддаг зориг зүрхтэй бол монголын шүүх 1 удаа ч гэсэн цэвэршихсэн.................даанч аймхай хурандаа юм.........