АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хамгийн хөгшин нэр дэвшигчид болох Жо Байден, Доналд Трамп нарын сонгуулийн мэтгэлцээн өнөөдөр /2024.06.27/ болно.
81 настай Жо Байден болон 78 настай Доналд Трамп нар нийт 90 минутын турш мэтгэлцэх юм. Тэдний мэтгэлцээний талаар сонгогчдоос авсан судалгаанд оролцогчдын дийлэнх нь “Жо Байдены насанд санаа зовж байна” гэж хариулжээ.
Судалгаанд оролцогчдын 73 хувь нь Жо Байдены нас, биеийн байдалд санаа зовж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )