Байден, Трамп нар Цагаан ордонд уулзав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 14

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ерөнхийлөгчөөр шинээр сонгогдсон Доналд Трамптай Цагаан ордонд уулзжээ.

“Улс төр бол хатуу тоглоом. Дэлхий ч заримдаа таагүй газар болж хувирдаг. Гэхдээ өнөөдөр таатай байгааг үнэлж байна” гэж Трамп уулзалтын эхэнд хэлжээ.

Хоёр цаг үргэлжилсэн уулзалтын үеэр талууд олон улсын болон үндэсний аюулгүй байдал, Конгрессын хэлэлцэх асуудлуудыг хөндөн ярилцсан байна. Байден холбооны засгийн газрын санхүүжилтийн асуудал, байгалийн гамшгийн үед нэмэлт хөрөнгө гаргах зэрэг асуудалд анхаарал хандуулсан байна.

Доналд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялснаас хойш анх удаа Вашингтонд иржээ. Тэрбээр Цагаан ордонд очихоосоо өмнө Төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзсан байна. Тус танхимд бүгд найрамдахчууд олонхын суудлаа хадгалж үлдэх тодорхой болоод байгаа билээ. Саналын хуудсыг тоолж дуусаагүй байгаа ч олонх болоход бүгд найрамдахчуудад хоёр суудал ардчилсан намынханд арван суудал авах шаардлагатай байна. Түүнчлэн, Бүгд найрамдах нам Сенатын танхимд олонх болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top