НҮБ-ын Аюулгүйн зөвлөл АНУ-аас санаачилсан Газын зурваст гал зогсоох тухай тогтоол баталлаа. Тогтоолыг Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүнээс 14 нь дэмжиж, ОХУ түдгэлзжээ.
Тогтоолд Газын зурваст даруй гал зогсоох, Израилын цэргүүдийг гаргах, Хамас хөдөлгөөний барьцаанд байгаа хүмүүсийг суллах, дүрвэгсдийг гэрт нь буцаах, дэд бүтцийг сэргээн босгох, зурвасын нутаг дэвсгэрийн хэмжээг танахаас татгалзах, энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх заалтуудыг тусгажээ.
Хамас хөдөлгөөний зүгээс энэхүү тогтоолыг дэмжиж, Израилтай шууд бус яриа, хэлэлцээ хийхэд бэлэн буйгаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )