НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 2025-2026 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллах орнуудад Дани, Грек, Пакистан, Сомали, Панам улсууд сонгогджээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд нийт 15 улс орон багтдаг. Жил бүр байнгын бус таван гишүүнийг сонгодог бөгөөд нэр дэвшигч орон Ерөнхий ассамблейн холбогдох хуралдаан оролцогчдын гуравны хоёр хувийн саналыг авах ёстой. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллаж байгаа Швейцар, Мальта, Япон, Эквадор, Мозамбикийн бүрэн эрхийн хугацаа энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болно.
2024 оны хоёрдугаар сарын 26-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бүтэц, үйл ажиллагааг шинэчлэх шаардлагатай хэмээн мэдэгдэж байсан билээ.
Түүний хэлснээр, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнөөгийн бүтэц, хэлбэрээр Украины хямрал болон Газын зурвас дахь Израилын цэргийн ажиллагааг урьдчилан сэргийлж чадаагүй. Энэ байдал НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн нэр хүндийг унагаж байна гэж НҮБ-ын тэргүүн онцолж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )