Хамас барьцаалагсдыг суллах асуудалд буулт хийжээ

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Газын зурваст Хамас хөдөлгөөний барьцаанд байгаа хүмүүсийг суллах тухай яриа хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна. Газын зурваст 100 орчим хүн барьцаанд байна.

Израилын Ерөнхий сайдын зөвлөх Дмитри Гендельманы мэдэгдсэнээр, барьцаанд байгаа бүх хүн гэртээ харина гэдэгт Иерусалим найдаж байна.

Хамас хөдөлгөөний эх сурвалжийн мэдээллээр, ихэнх маргаантай асуудлаар талууд зөвшилцөлд хүрээд байгаа бөгөөд Израилын талаас шинэ шаардлага тавихгүй бол ойрын үед хэлэлцээр хэрэгжиж эхэлнэ гэсэн хүлээлт байна. Тус хөдөлгөөн олон асуудал дээр буулт хийсэн хэмээн эх сурвалж онцолжээ. Тухайлбал, эхний үед Газын зурвасаас Израилын армийг бүрэн гаргах шаардлагаасаа ухраад байгаа аж. Мөн эмнэлгийн тусламж шаардлагатай байгаа болон өндөр настай хүмүүс, эмэгтэй цэргийн алба хаагчдыг барьцаанаас суллахыг зөвшөөрсөн аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top