Эрдоган Израилтай дайн хийнэ гэж сүрдүүлэв

Я.Болор | Zindaa.mn
4 цагийн өмнө

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Израилтай дайн хийхийг үгүйсгээгүй байна.

The Jerusalem Post хэвлэлд мэдээлснээр, Израил Ливаны иргэний объектууд руу халдлага үйлдэж байгаагаас болж Ливаны 1.2 сая иргэн орон гэрээ орхихоос өөр аргагүйд хүрээд байна. Тэрбээр олон улсын хамтын нийгэмлэгт хандан Палестины эсрэг үйлдэж буй гэмт үйлдлийг таслан зогсоохыг мөн уриалжээ.

“Бид Ливи, Карабах руу орсон шиг Израил руу ч орж чадна. Хэн ч бидэнд саад болж чадахгүй” гэж Эрдоган онцолсон байна.

АНУ, Израилтай хамтран Иран руу халдсан нь бүс нутаг, дэлхийн тогтвортой байдалд заналхийлж байна гэж Турк улс мэдэгдэж байсан билээ. Туркийн гадаад хэргийн яам олон улсын эрх зүйд харшилсан, энгийн иргэдэд заналхийлсэн аливаа үйлдлийг хатуу буруушаасан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top