Лос Анжелес хот орчимд оршин суугаа иргэдийн АНХААРАЛД

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 09

АНУ-ын Цагаачлал, гаалийн албанаас Лос Анжелес хот орчимд хууль бусаар оршин суугаа цагаач иргэдийг баривчлах үйл ажиллагааг явуулсантай холбогдуулан олон нийтийг хамарсан жагсаал болж байна.

Иймд Лос Анжелес хот орчимд оршин суугаа иргэд та бүхэн олон нийтийг хамарсан жагсаал цуглаан болж буй хэсэгт очихгүй байх, аливаа үйл ажиллагаанд оролцохгүй анхаарал болгоомжтой байхыг хүсье.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu