Европын Холбооны гишүүн орнуудад төрөлт буурчээ

Л.Батбаяр | Zindaa.mn
11 цагийн өмнө

Европын Холбооны гишүүн орнуудад 2023 онд 3 сая 655 мянган хүүхэд төрсөн нь ийм мэдээлэл цуглуулж эхэлсэн 1961 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болж байгаа тухай Европын статистикийн албанаас мэдээлжээ.

"Financial Times" сонины мэдээлснээр, 2023 онд Европын Холбооны орнуудад 4 сая хүүхэд төрнө гэж өмнө нь таамаглаж байсан хэдий ч энэ үзүүлэлт өмнөх онтой харьцуулбал 5,5%-иар унасан байна. Европын Холбооны гишүүн орнуудад төрөлт 1960-аад онд оргил цэгтээ хүрч, жилд 7 сая орчим хүүхэд төрж байжээ. Европт төрөлтийн түвшин бага байгаа нь улсын төсөвт ирэх ачааллыг нэмэгдүүлнэ. Учир нь хөдөлмөрийн чадвартай хүн амын тоо буурч, эрүүл мэндийн болон тэтгэврийн зардал өсөх ажээ.

Европын статистикийн албаны мэдээ баримтаас үзвэл, сүүлийн арван жилд төрөлт бараг 25%-иар буурсан Балтын тэнгисийн орнууд, Грек, Испани, Итали, Польш, Финланд зэрэг улсад хүүхдийн тоо цөөрч байгаа нь илүү тод ажиглагдаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top