АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа хууль бус цагаачдыг улс орон даяар баривчлан албадан гаргах ажиллагааны шуурхай байдлыг улам нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамны сайдын туслах Триша Маклафлин телевизийн Fox News сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
“Бидэнд хийх ажил их байна. Баривчлан гаргах хууль бус цагаачдын тоог нэмэгдүүлэхийг бид үнэхээр хүсэж байгаа бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өргөн барьсан төсвийн тухай хуулийн төсөл үүнийг хэрэгжүүлэх хөрөнгө санхүүг олгоно. Энэ ажилд ихээхэн ахиц гарна хэмээн би бодож байна” гэж тэр тэмдэглэсэн байна.
Түүний хэлснээр, Цагаачлалын болон гаалийн цагдаагийн албан хаагчдын орон тоог нэмэгдүүлснээр баривчилгааны тоог өсгөх боломжтой болох аж. Трампын хоёр дахь засаг захиргаа ажиллаж эхэлснээс хойш хууль хамгаалагчид 500 мянга гаруй хууль бус цагаачдыг баривчилсан гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )