АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байдены үед тус улсад маш олон тооны цагаачид орж ирэх боломж олгосон төрийн тэргүүний гарын үсэгтэй баримт бичгүүд гаргасан өмнөх засаг захиргааны түшмэдийг улсаас урвах гэмт хэрэг үйлдсэн гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп буруутгасан байна.
“Цагаачдад хил нээх нь Жо Байдены санаа байгаагүй. Түүний ой ухаан асуудалтай болохыг мэддэг, автомат үзгийг нь (гарын үсгийг автоматаар бичдэг төхөөрөмж) хяналтдаа авсан хүмүүс үүнийг хийсэн. Тэд АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалыг хулгайлж, бидэнд том аюул нүүрлүүлсэн. Энэ бол хамгийн өндөр түвшинд улсаасаа урвасан гэмт хэрэг” гэж Трамп Truth Social нийгмийн сүлжээн дэх хуудастаа бичжээ.
Ойролцоогоор 2,5 мянган хүнд өршөөл үзүүлэх, ялыг нь хөнгөлөх тухай Байдены тушаалуудад автомат үзгээр гарын үсэг зурсан бөгөөд энэ тухай Байден өөрөө ч мэдэхгүй байсан учраас эдгээр шийдвэр нь хуулийн хүчингүй юм гэж АНУ-ын одоогийн ерөнхийлөгч өмнө нь бас мэдэгдэж байсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
Өөрөө ч мэдэлгүй 2500 хүнд өршөөл үзүүлнэ гэдэг гутамшиг