“Корнелл”-д хүчингийн хэрэг үйлдсэн Монгол оюутныг шүүх хурал болно

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн хэрэг үйлдсэн Монгол оюутан Э.Билгүүнд холбогдох хэргийг шүүх хурал болох гэж байна.

Монгол Улсаас Корнеллийн их сургуульд суралцаж байсан Э.Билгүүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнгөрөгч 2025 оны 11-р сарын 17-нд эхэлж, 24-ний өдөр шийдвэр гаргасан билээ. Шүүх бүрэлдэхүүн түүнийг нэгдүгээр зэргийн хүчингийн хэрэг, хоёрдугаар зэргийн хулгайн хэрэгт буруутай гэж үзсэн юм.

Э.Билгүүн нь 2024 оны есдүгээр сарын 1-ний өглөө Корнеллийн их сургуулийн оюутны хотхонд бэлгийн хүчирхийлэл үйлдэж, улмаар есдүгээр сарын 12-ны өдөр баривчлан саатуулсан байна. Мөрдөн байцаалтын үр дүнд түүнийг бусдын орон сууцанд хулгайгаар нэвтэрч, биеэ хамгаалах чадваргүйг нь мэдсээр байж хүчингийн хэрэг үйлдсэн болохыг тогтоосон юм. Корнеллийн их сургуулийн оюутнуудын “Cornelians Only” инстаграм хуудаст мэдээлснээр Э.Билгүүн нь Дархан-Уул аймгийн харьяат “Томужин” альтернатив сургуулийн төгсөгч бөгөөд Олон улс ба нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр суралцдаг, 2027 оны төгсөлтийн ангийн оюутан байжээ. Мөн 328 мянган ам.долларын бүрэн тэтгэлэг авсныг ч дурдсан байна. Хэрэг үйлдэхээсээ өмнө Корнеллийн их сургуулийн “Капитал” клубийн дэд ерөнхийлөгч, “Хутли боловсрол” ТББ-ын үүсгэн байгуулагч зэрэг нийгмийн идэвхтэй оюутан байжээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
г(60.48.114.78) 13 минутын өмнө

ядахад хамгийн хүнд ялтай хэрэг

0  |  0
г(60.48.114.78) 13 минутын өмнө

ядахад хамгийн хүнд ялтай хэрэг

0  |  0
Dhdh(59.153.112.103) 37 минутын өмнө

Huulitai gazar buh nasaaraa l suundaa

0  |  0
Top