Вьетнамд олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас хөрсний нуралт үүсэж 90 хүн амиа алдан, 12 хүн ор сураггүй болжээ. Вьетнамын Засгийн газрын мэдээлснээр 186 мянган орон сууц гамшигт өртөн, гамгшийн бүсээс гурван сая хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Одоогоор эдийн засгийн хохирол хэдэн сая ам.доллароор хэмжигдэхээр байгаа юм.
Ялангуяа уулын бүсэд орших Дак Лак мужид байдал хүнд байна. Зөвхөн энэ мужид л гэхэд 60 хүн амиа алджээ. Одоо ч эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байна.
Өнгөрсөн саруудад Вьетнамд цаг уурын гамшигт үзэгдэл эрс нэмэгджэээ. Калмаеги болон Буалой мужид удаа дараа хар салхи дайрч, үер буусан юм. Өчигдрийн байдлаар 258 мянган хүн эрчим хүчгүй байгаа аж. Вьетнамын онцгой байдлын алаб Куанг Нгай, Гиа Лай, Дак Лак, Ханх Хоа, Лам Донг гэсэн таван мужид цэргийн алба хаагчдыг дайчлан ажиллуулж байна.
Зарим газарт хур тунадасны хэмжээ 1.5 м байгаа бол гамшгийн бүсэд 5.2 м-т хүрчээ. Энэ нь 1993 оноос хойш тохиож байгаагүй гамшиг гэсэн үг юм. Цаг уурчдын анхааруулснаар тус бүс нутагт дахин хүчтэй хар салхи шуурч, аадар бороо орохыг анхааруулсаар байна.

Сэтгэгдэл ( 0 )