Трампын татварын бодлого бизнесийг Ази руу чиглүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 12 сарын 03

Саяхан Вьетнам улс “Apple”, “Samsung”, “Intel” зэрэг томоохон компаниудад үүд хаалгаа нээж байлаа. Тэгвэл өнөөдөр тус улс гаднын хөрөнгө оруулалтын шинэ урсгалд бэлдэж байна. Үүнд АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп ямар үүрэг гүйцэтгэх вэ?

Доналд Трамп импортын бараанд өндөр татвар ногдуулах түүний төлөвлөгөө холбооны төсвийн алдагдлыг багасах, хүнсний бүтээгдэхүүний үнийг бууруулах, шинэ ажлын байр бий болгоход хувь нэмэр оруулна гэж мэдэгдсэн. Тэрбээр сонгуулийн сурталчилгааны үеэр Хавай мужийн Саванна хотод хийсэн уулзалт дээр АНУ-д аж үйлдвэрийн салбаруудыг эргүүлэн авчирна хэмээн тангараглаж байв. “Үйлдвэрүүд Хятадаас Пенсилван руу, Солонгосоос Умард Каролина руу, Германаас Жоржиа руу олноор буцаж ирнэ” хэмээн мэдэгдэж байлаа. Гэсэн хэдий ч үйлдвэрүүд олноор буцаж ирэх магадлал бодит байдал дээр харьцангуй бага гэж шинжээчид үзэж байна. Трампын бодлого олон улсын тавцан дээр шинэ тоглогч гарч ирэхэд хүргэнэ. Тэр нь Вьетнам улс юм гэж Мичиган мужийн их сургуулийн профессор Жейсон Миллер үзэж байна. Өнгөрсөнд үйлдвэрүүд Хятад улсад төвхнөж байсан бол өдгөө бараа бүтээгдэхүүнийг Вьетнам үйлдвэрлэхээр болж байна. Тиймээс үйлдвэрлэл Америкт буцаж очихгүй.

Вьетнамын давуу талууд

Доналд Трампын ерөнхийлөгчийн эхний бүрэн эрхийн хугацаанд “Apple”, “Foxconn”, “Intel” зэрэг томоохон үндэстэн дамнасан корпорацууд үйлдвэрлэлээ солонгоруулах үүднээс үйл ажиллагаагаа Вьетнам руу чиглүүлж эхэлсэн. Хоёрхон сарын өмнө “SpaceX” компани Вьетнамд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна хэмээн мэдэгдэж байлаа. АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн “Trump Organization” компани тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө барих тухай 1.5 тэрбум ам.долларын гэрээ байгуулж, Вьетнамд хөрөнгө оруулсан.

Трампын шинэ засаг захиргаан дахь Хятадын эсрэг уур амьсгалаас үүдэн өнөөдөр Вьетнам улс илүү их хөрөнгө татах өндөр шанстай болоод байна. Ялангуяа, АНУ-аас хөрөнгө татах боломж огцом өснө гэсэн хүлээлт байна.

Вьетнам улс Энэтхэг зэрэг бүс нутгийнхаа өрсөлдөгчдөөс ялгардаг олон давуу талтай. Нэгт, нэг намын системтэй авторитар улсын хувьд Вьетнам нь маш богино хугацаанд хууль эрх зүйн орчноо өөрчилж, бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлэх чадвартай. Үүний сацуу газар зүйн байршил нь асар их үүрэг гүйцэтгэдэг. Вьетнамд дэлхийн томоохон 50 боомтуудын гурав нь байрладаг. Түүний гол хөрш нь Хятад бөгөөд энэ нь хоёр талын худалдаа, ложистикийг хөнгөвчилдөг. Сингапурыг эс тооцвол Вьетнам улс нь Европын Холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулсан Зүүн өмнөд Ази дахь цорын ганц улс. Одоогоор Энэтхэг улс ийм гэрээ байгуулахаар яриа хэлэлцээ хийж байна.

Түүнчлэн, тус улс мега төслүүдийг дэмжихэд шаардлагатай дэд бүтцийг сайжруулах тал дээр ихээхэн ач холбогдол өгч байна. Энэ оны эхээр тус улс компаниудад уламжлалт ёсоор төрийн өмчит эрчим хүчний компаниар дамжуулалгүйгээр нарны эрчим хүч үйлдвэрлэгчдээс шууд цэвэр эрчим хүч худалдан авах боломж олгох шийдвэр гаргасан. Эл алхмыг “Apple”, “Samsung” зэрэг компани, Ханой дахь АНУ-ын элчин сайдын яамнаас ихээхэн сайшаагдсан. Учир нь эл шийдвэр нь компаниудад экологийн үүрэг амлалтаа биелүүлэхэд дөхөм болж байгаа юм.

АНУ-ын бизнесийн оролцоо

Сүүлийн саруудад Трамп Америкийн үйлдвэрлэлийг сэргээх, импортын бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх тухай нэг бус удаа мэдэгдэж байсан билээ. Хятадаас гадна тэрбээр Мексикийг онилоод байна. Өнгөрсөн сарын эхээр тэрбээр АНУ-аас өмнөд хэсэгт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд 25-аас 100 хүртэлх хувийн татвар ногдуулна гэж мэдэгдэж байлаа. Харин Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд 60 хувь, Вьетнам зэрэг бусад улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд 20 хувийн импортын татвар ногдуулах ёстой гэж байсан. Энэ тохиолдолд ч гэсэн Вьетнам улсад АНУ-ын бизнесийг татах боломж бий.

Вьетнамын хэр их амжилттай байх нь гаднын шууд хөрөнгө оруулалтын шинэ давлагааг хэрхэн хүлээн авахаас шалтгаална гэж Вьетнамын Ерөнхий сайдын зөвлөх асан, Индианагийн их сургуулийн профессор Ан Нгок Тран үзэж байна. Түүний хэлснээр, Вьетнамын Засгийн газар гаднын хөрөнгийн асар их урсгал тус улсыг 2045 он гэхэд өндөр орлоготой хөгжингүй орон болгоход нь тусална гэж тооцоолж байна. Үүнд профессор Тран үндэстэн дамнасан корпорацуудад ихээхэн ач холбогдол өгч байна. Учир нь эдгээр нь өөрсдийнхөө нийлүүлэгчдийн экосистемийг хамт авчирна хэмээн найдаж буй. Вьетнам улсад Apple компани орж ирвэл асар олон тооны нийлүүлэгчид даган, энэ бүс нутагт анхаарлаа чиглүүлнэ. Тэдгээр нь Вьетнамд өндөр технологийн салбарт ахиж, дэвших боломж нээнэ. Гутал, даавууны үйлдвэрлэлээр хязгаарлах хэрэггүй. Вьетнам нь биотехнологи, хиймэл оюун ухаан, хагач дамжуулагч үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн төлөө эрмэлзэх ёстой гэж Тран онцолжээ.

Вьетнам нь Зүүн өмнөд Азийн гол үйлдвэрлэлийн гүрэн хэмээн тооцогдож байна. 1990-ээд оны үеэр гутал, даавуу үйлдвэрлэлээр алдаршиж байсан тус улс 2000-аад онд хямд ажиллах хүчин, ашигтай худалдааны гэрээ байгуулсныхаа ачаар томоохон үйлдвэрлэгчдийг татаж эхэлсэн билээ. 2008 онд Samsung тус улсад анхны үйлдвэрээ нээсэн бол “LG”, “Intel” зэрэг томоохон үндэстэн дамнасан корпорацууд Өмнөд Солонгосын компанийн жимийг дагасан. Эдгээрийг даган байгуулсан томоохон гэрээнүүд тус корпорацуудын нийлүүлэгч компаниудыг Вьетнамд үйлдвэрээ нээхэд хүргэж байлаа. Үүний дүнд Вьетнам нь АНУ-ын худалдааны дөрөвдөх түнш болжээ.

Ашигтай тариф

2018 онд Трампын засаг захиргаа татварын шинэ бодлого хэрэгжүүлж эхэлснээр, Хятадад үйлдвэрлэсэн нарны зай, угаалгын машин зэрэг бүтээгдэхүүнд татвар ногдуулж эхэлсэн. Гэсэн ч компаниуд үйлдвэрүүдээ эх орон руугаа эргүүлэн татаагүй. Харин үүний оронд үндэстэн дамнасан корпорацууд Вьетнам, Тайланд, Малайз, Энэтхэг зэрэг Азийн орнууд руу үйлдвэрүүдээ шилжүүлсэн байдаг. Харин ДНБ-ийн өсөлтийн хувьд зургаан хувийн үзүүлэлтээр Вьетнам улс бусад улсыг тэргүүлж байна. Хятадыг гэхдээ тооцолгүйгээр шүү дээ.

2020 оны тавдугаар сараас эхлэн “Apple” компани AirPods бүтээгдэхүүнийхээ үйлдвэрийг Хятадаас Вьетнам руу шилжүүлж эхэлсэн билээ. Үүнээс хэдхэн сарын дараа тус компанийн хүсэлтээр “Foxconn” компани iPad болон MacBook угсралтын үйлдвэрүүдийнхээ зарим хэсгийг Вьетнам руу шилжүүлж эхэлсэн бол “Apple” зарим үйлдвэрээ Энэтхэг рүү татсан юм.

АНУ-ын Олон улсын худалдааны комиссын мэдээллээр, 2018-2019 онд Вьетнамаас импортолсон цахилгаан бараа хоёр дахин нэмэгджээ. Дэлхийн банкны мэдээллээс үзвэл, 2017-2022 оны хооронд АНУ-д нийлүүлсэн Хятадын бараа бүтээгдэхүүний хэмжээ буурсан бол Вьетнамын бараа бүтээгдэхүүний эзлэх хувь өсжээ.
Вьетнам улс нь өөрийнхөө боломжийг алдаагүй. АНУ, Хятадын худалдааны дайныг ухаалгаар ашигласан орнуудын нэг юм Калифорнийн их сургуулийн профессор Пабло Файгельбаум онцолсон байна.

Аравдугаар сарын сүүлээр “Maersk” компани Вьетнамын Хайфон боомт орчим анхны гаалийн агуулахаа нээхээр болсон тухай мэдэгдсэн юм. Түүний анхных нь үйлчлүүлэгч нь “Amazon Vietnam” болно. Данийн алдарт конструктор тоглоом үйлдвэрлэгч “Lego” компани нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий үйлдвэрээ ирэх оны эхээр нээхээр төлөвлөж байна.

Вьетнам улс тэр бүү хэл Трампын гэр бүлтэй нягт холбоо тогтоогоод амжжээ. Аравдугаар сарын эхээр Доналд Трампын хүү, “Trump Organization" компанийн дэд ерөнхийлөгч Эрик Трамп Ханой орчим таван одтой зочид буудал, гольфийн талбай барих тухай 1.5 тэрбум ам.долларын гэрээ байгуулж, төслөө эхлүүлээд байна.

Ийн томоохон компаниуд Хятадад үйлдвэрээ барихыг эрмэлзэж байсан бол өдгөө Трампын худалдааны тарифууд үйлдвэрлэгчдийн сонирхлыг Вьетнам руу чиглүүлж байна. Ямар ч тохиолдолд тэдний хэн ч эх орондоо буцахыг хүсэхгүй байна.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.61.114) 2024 оны 12 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(197.211.61.114) 4 цагийн өмнө

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  1
Эгэл(66.181.182.160) 2024 оны 12 сарын 03

Манай төр засаг хэзээ Вьэтнам шиг ухаалаг бодлоготой болох вэ?.Үдээс өмнө 3дагч хөршийн бодлого ярина,үдээс хойш дайны гэмт хэрэгтнийг урьж тэврэлдэнэ! Ингэхэд бэрх олон нүүртэй байхаа боль.

0  |  0
Top