ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 18-19-нд БНАСАУ-д, зургаадугаар сарын 19-202-нд БНСВУ-д төрийн айлчлал хийнэ.
Умард Солонгост хийх хариу айлчлал нь В.Путины тус улсад хийж буй хоёрдох удаагийн айлчлал бөгөөд үүнээс өмнө тэрбээр 2000 Пёньянд айлчилж байв. Айлчлалын үеэр В.Путин, Ким Жон Ун нар ганцаарчилсан уулзалт хийнэ. Мөн хүндэтгэлийн концерт, “Чөлөөлөлт” хөшөөнд цэцэг өргөх ёслол зэрэг арга хэмжээ айлчлалын хөтөлбөрт тусгагджээ.
Вьетнамд хийх төрийн айлчлалаар В.Путин Вьетнамын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг, Ерөнхийлөгч То Лам, Ерөнхий сайд Фам Минь Чин, Үндэсний ассамблейн дарга Чан Тхань Мантай уулзахаар төлөвлөжээ. Талууд хоёр улсын иж бүрэн, стратегийн түншлэлийн харилцааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын хөгжлийн чиглэлийг хэлэлцэхээс гадна олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар санал солилцох аж.
Сэтгэгдэл ( 0 )