ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Орост албан ёсны айлчлал хийж буй БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар бие биедээ карабин буу бэлэглэжээ. Оросын төрийн тэргүүн зочиндоо мөн сансрын нисэгчийн бээлий бэлэглэсэн гэж В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлжээ. Сансрын нисэгчийн бээлий нь хэд хэдэн удаа сансарт “аялаад” ирсэн бол карабин буу нь Орост үйлдвэрлэсэн дээд зэргийн чанарын буу аж.
Айлчлалынхаа хүрээнд Ким Жон Ун Амар мөрөн дэх Комсомольск хотод Ю.А.Гагарины нэрэмжит онгоцны үйлдвэрийн инженерийн төв болох үйлдвэртэй танилцжээ. Ким Жон Ун сөнөөгч онгоц угсрах үйл явц, Су-35 болон тав дахь үеийн Су-57 онгоц угсрах явцтай танилцсан байна. Үүний дараа Ким Жон Ун "Яковлев” компанийн Superjet -100 (SJ 100) онгоцны үйлдвэрлэлийн явцтай танилцжээ. Зочинд зориулж мөн Су-35 сөнөөгч онгоцны нислэгийг үзүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Origoo talhnii meneger hontsiin shees hontsiin huuhed