БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 75 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлжээ.
“Оросын ард түмэн 75 жилийн өмнө үлгэрлэшгүй баатарлаг зориг гаргаж, хүн төрөлхтний ирээдүйд заналхийлсэн фашизмыг устгаж, эх орон, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах, шударга ёсны төлөөх аугаа их дайнд аугаа их ялалт байгуулсан гэж баярын мэндчилгээнд онцолжээ.
БНАСАУ, ОХУ-ын харилцаа хоёр ард түмний чин эрмэлзлийн дагуу бүхий л сорилт, бэрхшээлийг даван туулж, уламжлалт найрамдлын үрээр, нийтийн дайсны эсрэг ариун дайны зэвсэгт нэгт нөхдийн сэтгэлээр урагшлан хөгжиж байна гэж Ким Жон Ун мэндчилгээндээ онцлон тэмдэглэжээ.
Хойд Солонгосын удирдагч Оросын ард түмэн, ОХУ-ын Ерөнхийлөгчид хүчтэй улс гүрэн байгуулах, цар тахлын түвшинд хүрсэн коронавирусний халдварт өвчний тархалтын эсрэг хийж буй тэмцэлд нь амжилт хүсэн ерөөжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Battulga baihgui yu