ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унд Орост үйлдвэрлэсэн автомашин бэлэглэжээ.
Солонгосын мэдээллийн төв агентлагийн /KCNA/ мэдээлснээр, Кремлийн тэргүүний бэлгийг Ким Жон Уны дүү, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн орлогч дарга Ким Ё Жон хүлээн авсан байна. KCNA автомашины загварыг тодруулаагүй байна.
Ким Ё Жон бэлгийг хоёр улсын төрийн тэргүүн нарын хооронд тогтсон найрсаг харилцааны тод илрэл хэмээгээд Оросын Ерөнхийлөгчид талархал илэрхийлжээ.
2023 оны есдүгээр сард БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг Орост айлчлах үеэр В.Путин Оросын “Aurus” лимузинийг танилцуулж байв. В.Путин тус лимузинээр Ким Жон Унтай хийх уулзалтад хүрэлцэн очиж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )