БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун “Оросын өдөр”-ийг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд баярын мэндчилгээ дэвшүүлжээ.
Захидалдаа Ким Жон Ун ОХУ-ыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Оросын ард түмэн эх орныхоо нэр хүнд, аюулгүй байдлыг хамгаалах шударга үйлсэд бүхий л бэрхшээл, сорилтыг давж, томоохон амжилт олж байна. Солонгосын ард түмэн Оросын ард түмнийг бүрэн дэмжиж буйг илэрхийлье” гэж онцолжээ. Ким Жон Ун мөн хоёр улсын найрсаг харилцаа бүхий л салбар болон дэлхий дахинд шударга ёс, аюулгүй байдлыг хамгаалах “аянд” хөгжин бэхэжнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Ким Жон Ун, Владимир Путин нарын анхны дээд хэмжээний уулзалт 2019 онд ОХУ-ын Владивосток хотноо болж байсан билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хойд Солонгос Оросыг дэмжээд дэмжээд яах вэ дээ, өөрсдийгөө яая гэж байж
Buh ard tumnee shorond hiicheed