БНАСАУ Оросын цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа бүсэд сэргээн босгох ажилд оролцуулахаар таван мянга орчим цэргээ илгээнэ гэж БНСУ-ын Ёнхап агентлаг тагнуулын албаны мэдээллийг эш болгон дамжуулжээ.
Мэдээллээс үзвэл, Умард Солонгосын инженерийн цэргийн ангийн таван мянган алба хаагч дайны үед сүйрсэн дэд бүтцийг сэргээн босгох ажилд үүрэг гүйцэтгэх аж. Мянга гаруй цэрэг минагүйжүүлэх ажиллагаанд мэргэшнэ. Пёньян нийт 10 мянган цэргээ Орост илгээнэ гэж Сөүл үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )