Автомашин зорчих гүүр барьж эхэлжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 05 сарын 01

“ОХУ-ын Приморын хязгаар дахь Туманная гол дээгүүр Орос болон БНАСАУ-ын хил дамнасан авто замын гүүр барьж эхэлж байгаа нь манай хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэхэд шинэ эрч хүч нэмсэн сайхан үйл явдал юм” гэж Умард Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.

“Орос-Умард Солонгосын хил дээр авто замын гүүр барьж байгаа нь хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны дэд бүтцийг бүрдүүлэх, бэхжүүлэх, олон талт харилцааг улам хөгжүүлэх баталгаа болж байна” гэж тус агентлагийн мэдээнд онцолсон байна. Одоогийн байдлаар Орос болон Умард Солонгосыг төмөр замын гүүр холбож байгаагийн зэрэгцээ агаарын тээвэр ажиллаж байгаа юм. Авто замын гүүр нь ачааны урсгалыг нэмэгдүүлж, зорчигч тээврийг хөгжүүлэх боломж олгох ажээ.

Гүүрэн замын нийт урт нь 4,7 км, Яг гүүрний урт нь 1 км, өргөн нь 7 м юм байна. Уг гүүрийг 1,5 жилийн дотор барьж дуусгах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu