Хойд Солонгосын цэргүүд орос хэлээрх командыг суралцаж байна

Админ | Zindaa.mn
2024 оны 10 сарын 29

БНСУ-ын Үндэсний тагнуулын алба тус улсын парламентын холбогдох байнгын хорооны хаалттай хуралдааны үеэр "Хойд Солонгосын зарим алба хаагчид, тэр дундаа цэргийн өндөр цолтнууд Украин дахь дайны фронтын шугамд дайчлагдахад бэлтгэгдэж байж магадгүй" гэж БНСУ-ын нэр бүхий хууль тогтоогчид нар мэдэгджээ.

Оросууд Хойд Солонгосын цэргүүдэд галла, байрлалдаа зэрэг цэргийн үндсэн 100 орчим үгийг зааж байна гэв.

Үүнтэй зэрэгцэн БНАСАУ-д удирдагч Ким Жон Уны аюулгүй байдлын хамгаалалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ цэргүүдээ Орост илгээж буй мэдээлэл тус улсад тархахаас сэргийлэх арга хэмжээ авч байна. Энэ хүрээнд Орос руу дайчлагдсан Хойд Солонгосын офицеруудыг утас хэрэглэхийг хориглож, цэргүүдийн ар гэрийнхэн, ойр дотнын хүмүүст нь цэргийн сургуулилтад оролцож байгаа мэтээр хэлдэг гэж хууль тогтоогчид мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Украин Оросын холбооны сувгаар дамжуулсан дуу бичлэгийг ил болгосон билээ. Дуу бичлэгээр орос цэргүүд Хойд Солонгосын цэргүүдийг "К батальон" гэж нэрлэж, Хойд Солонгосын 30 цэрэг тутамд нэг хэлмэрч, гурван ахлах офицертой байх төлөвлөгөөний талаар ярьж буйг нь ил болгосон гэж CNN дамжуулжээ. 

Х.Энхболд 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top