Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський өнгөрсөн ням гарагт Хойд Солонгосыг Оросын армид цэргээ нийлүүлж байна хэмээн буруутгаж, томоохон дайн дэгдэхээс сэргийлэхийн тулд Украинд ихээхэн дэмжлэг үзүүлэхийг дахин уриалжээ.
Тэрбээр “Орос улс болон Хойд Солонгос шиг дарангуйллын дэглэм хооронд эвсэл байгуулагдах нь нэмэгдэж буйг бид харж байна. Зөвхөн зэвсэг шилжүүлдэг үе хойно хоцорч, цэрэг нийлүүлдэг болсон. Ийм нөхцөлд түншүүдтэйгээ харилцах харилцаагаа улам хөгжүүлэх шаардлага гарч ирж байна. Өмнөд хил дээр илүү их дэмжлэг хэрэгтэй байна. Бидэнд энгийн цэргийн техник, зэвсгээсээ илүүтэйгээр алсын зайн тусгалтай довтолгооны хэрэгсэл, тогтвортой хангамж хэрэгтэй байна” гэж мэдэгджээ.
Хойд Солонгос Украины эсрэг Оросын явуулж буй дайнд цэргээ илгээж байх магадлал өндөр байгаа талаар БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ким Ён Хён өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байсан билээ. Тэр бүү хэл Оросын армийн хяналтад байгаа нутаг дэвсгэрт Украины өгсөн цохилтын үеэр Умард Солонгосын цэргийн офицерууд амь үрэгдсэн тухай мэдээлэл ч үнэн байх магадлалтай гэж Ким Ён Хён парламентын сонсголын үеэр мэдээлсэн байна.
Х.Энхболд
Сэтгэгдэл ( 2 )
Бид бусдаас сурах хэрэг байна.эрчүүд нь архинд орчихсон.\nХойдууд биднээс илүү дээр,авилгал байхгүй.худлаа чалчихгүй .\n\n
Аргаа баржээ худлаа яс хаяж