Дэлхийн II дайнд ялсны 80 жилийн ой тохиож байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 09

2025 онд Дэлхийн хоёрдугаар дайнд ялсны 80 жилийн ой тохиож байна. Тавдугаар сарын 9-ний Ялалтын баярын хамгийн гол үйл явдал болох цэргийн парад Улаан талбайд 10.00 цагт эхэлж, хоёр орчим цаг үргэлжилнэ. Ялалтын баярын арга хэмжээн гаднын 29 улс төрийн тэргүүн нар урилгаар оролцож байна. Тухайлбал, Азербайжан, Армени, Беларусь, Босни Херцеговина, Казахстан, Киргиз, Монгол Улс, Тажикстан, Узбекистан, Туркмен, Абхаз, Бразил, Буркина-Фасо, Венесуэл, Вьетнам, Гвинея-Бисау, Египет, Зимбабве, БНХАУ, БН Конго Улс, Куба, Лаос, Мьянмар, Палестин, Словак, Серби, Папуа — Шинэ Гвиней, Этиоп, Умард Осети зэрэг лус орнууд төрийн тэргүүний түвшинд оролцож байна.

Цэргийн парадад мөн Азербайжан, Вьетнам, Беларусь, Египет, Казахстан, БНХАУ, , Киргиз, Лаос, Монгол Улс, Мьянмар, Таджикстан, Туркмен, Узбекистан зэрэг 13 орны цэргийн алба хаагчид жагсана. Эдгээрээс БНХАУ-аас хамгийн олон тооны буу 102 цэргийн алба хаагч жагсах аж.

Парадын үеэр уламжлал ёсоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үг хэлж, бүгд нэг минут дуугаа хураан зогсоно.

Цэргийн жагсаалын үеэр уламжлалт цэргийн техникийн загваруудаас гадна цэргийн тусгай ажиллагаанд хэрэглэж байгаа хамгийн сүүлийн үеийн загваруудыг танилцуулахаар төлөвлөжээ. Үүнд хуягт “Тигр-М” автомашин, “Искандер-М” пуужингийн комплекс, С-400 агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем, стратегийн “Ярс” пуужингийн комплекс, дрон илрүүлэн, устгагч “Рапира 2, 3” систем, Т-34 танк зэрэг техник Улаан талбайд орж ирнэ. Түүнээс гадна цэргийн тусгай ажиллагааны үеэр олзолж авсан өрнөдийн техникийг мөн үзүүлэхээр зэхэж байна. Үүнд Америкийн Abrams, Германы Leopard 2, International MaxxPro Plus болон M113 хуягт тээвэрлэгч, M1150 Assault Breacher Vehicle машиныг танилцуулна. Парадын үеэр сөнөөгч Су-30СМ, МиГ-29СМТ, Су-25БМ онгоцнууд, уран нислэгийн “Русские витязи”, “Стрижи” багийн үзүүлэлт, стратегийн Ту-160 болон Ту-95МС пуужин тээвэрлэгч, Ил-78 цэнэглэгч онгоц, Ил-76 тээвэрлэгч онгоц, Ми-28, Ми-35 нисдэг тэрэг Улаан талбай дээгүүр нисэж өнгөрнө.

Мөн энэ өдөр Орос улс даяар дайны холбогдолтой урлаг, уран сайхны олон арга хэмжээ төлөвлөгджээ.

Ялалтын баярын 80 жилийн ойн парадыг ТВ8 телевиз ШУУД дамжуулна

Өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевиз Аугаа эх орны дайны Ялалтын баярын түүхт 80 жилийн ойн баярын парадыг өнөөдөр (2025.05.09) 14:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ эхлэн өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр орон даяар ШУУД дамжуулан үзүүлнэ.

ТВ8 телевизийг хүлээн авах сувгууд:
 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хуульч(139.5.216.89) 2025 оны 05 сарын 11

ГАЙХАЛТАЙ ОРОС . Улаанбаатарт бүхэл гайхалтай бүтэн нэг өдрийг Монголын ард түмэнд бэлэглэж, ойрын 30жил болж байгаагүй, үгээр хэлэхийн аргагүй өдрийг ОХУын эся, РцНК болон бусад олон байгууллагууд маш сайн зохион байгуулж, 22 цагт салют буудсанаар өндөрлөв.Энд ч дэлхийд түгсэн алдартай дуунууд тэнд ч бүжиг энд ч баян, гармон, тэнд ч кино, энд ч манай үлээвэр, тэнд ч жүжиг, дайны үеийн хувцас хэрэглэл машин техник, зургын үзэсгэлэн, залуучууд хүүхдүүд амьд хөгжим дээр бүжиг хийж, казачий чуулга хүмүүсийн цусыг хөөртөл дуулж бүжиглэж, аз жаргалтай хуучин үедээ очсон шиг болов

0  |  0
IBC BANK(102.89.69.163) 2025 оны 05 сарын 09

Сайн мэдээ, бүгдээрээ! Хэрэв танд автомашины зээл, бизнесийн зээл, оюутны зээл эсвэл орон сууцны зээл хэрэгтэй бол энэ банктай холбогдож болно: info@ibcunit.com

0  |  0
IBC BANK(102.89.69.163) 2025 оны 05 сарын 09

Сайн мэдээ, бүгдээрээ! Хэрэв танд автомашины зээл, бизнесийн зээл, оюутны зээл эсвэл орон сууцны зээл хэрэгтэй бол энэ банктай холбогдож болно: info@ibcunit.com

0  |  0
@(67.171.160.15) 2025 оны 05 сарын 09

сайхан хромон гутал өмсөөд жагсахгүй бойтог өмсцөн арчаагүй ацнууд юмаа

0  |  0
@(67.171.160.15) 2025 оны 05 сарын 09

сайхан хромон гутал өмсөөд жагсахгүй бойтог өмсцөн арчаагүй ацнууд юмаа

0  |  0
@(67.171.160.15) 2025 оны 05 сарын 09

сайхан хромон гутал өмсөөд жагсахгүй бойтог өмсцөн арчаагүй ацнууд юмаа

0  |  0
@(67.171.160.15) 2025 оны 05 сарын 09

сайхан хромон гутал өмсөөд жагсахгүй бойтог өмсцөн арчаагүй ацнууд юмаа

0  |  0
Зочин(202.9.40.88) 2025 оны 05 сарын 09

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Close menu