Аугаа эх орны дайны ялалтын он цагийн товчоон

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 09

1941-1945 оны Аугаа эх орны дайн нь Зөвлөлтийн ард түмний фашистын Герман болон түүний дагуул улс орнуудын эсрэг хийсэн чөлөөлөх дайн бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны нэн чухал хэсэг юм.


  • 1941 оны зургаадугаар сарын 22-нд фашистын Герман нь дайн зарлалгүйгээр ЗСБНХУ-д дайран орсон.

 

  • 1941 оны есдүгээр сарын 30-наас 1942 оны дөрөвдүгээр сарын 20-ны хооронд Москвагийн төлөөх тулалдаан үргэлжилсэн ба түүний үр дүнд Герман улс нь Дэлхийн хоёрдугаар дайны анхны томоохон ялагдлаа хүлээсэн юм.

 

  • 1943 оны хоёрдугаар сарын 2-ны Сталинградын тулаан нь Зөвлөлтийн цэргүүдийн ялалтаар өндөрлөж, дайны явцыг эрс эргүүлсэн.

 

  • 1944 оны нэгдүгээр сарын 27-нд 871 хоног үргэлжилсэн Ленинградын бүслэлтийг тайлав.

 

  • Дайны явцад ЗХУ, АНУ болон Их Британи тэргүүтэй Гитлерийн эсрэг эвсэл үүсэн тогтов.

 

  • 1944 оны зургаадугаар сард ЗХУ-ын холбоотнууд Францад хоёрдугаар фронтыг нээжээ.

 

  • Тегеран (1943), Крым болон Берлин (1945) хотуудад болсон “Их гурвын” төр, засгийн тэргүүнүүдийн бага хурлын үеэр дайны үндсэн асуудлуудыг болон дайны дараах дэлхийн дэг журмыг шийдэж байжээ.

 

  • Зөвлөлт-Германы фронтод дайсны 607 дивиз ялагдан олзлогдож, цэргийн техник хэрэгслийн 75 хувь нь устгагдсан. Төрөл бүрийн эх сурвалжийн мэдээлж буйгаар Вермахтын амьд хохирол 6-13.7 сая хүн бол дайны жилүүдэд ЗХУ-ын нөхөж баршгүй хохирол нь 27 сая орчим хүн, түүний дотор 6.8 сая цэрэг амь үрэгдэж, 4.4 сая цэрэг олзлогдон, сураггүй алга болжээ.

 

  • Хүнд хүчир, цуст дайн хийсэн Зөвлөлтийн ард түмэн Европын ард иргэдийг фашистын дарангуйллаас чөлөөлөхөд шийдвэрлэх хувь нэмрийг оруулсан.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top